Эрхзүйн бүрэн чадамж бүхий монгол улсын иргэн, хуулийн итгээд хоршооны гишүүнээр элсэнэ.

   Хоршооны гишүүний эрх:

  • Бүх гишүүдийн хуралд саналын нэг эрхтэй оролцох;
  • Тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хорооны гишүүнийг сонгох, сонгогдох;
  • Гишүүнчлэл бүхий хадгаламж, зээлийн хоршоондоо мөнгөн хөрөнгө хадгалуулах, зээл авах болон бусад үйлчилгээнд хамрагдах;
  • Хоршооны дүрмээр тогтоосон хязгаарын хүрээнд хувь хөрөнгө оруулах, өөрийн оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүүлэн хоршооны жилийн орлогоос хувь хөрөнгө авах;
  • Хоршоо татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгөөс оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүүлэн хувь хөрөнгө авах, өөрийн оруулсан хувь хөрөнгөө хууль, журмын дагуу бусдад шилжүүлэх, өв залгамжлуулах;
  • Өөрийн хүсэлтээр гишүүнээс гарах;
  • Хууль дүрэмд заасан бусад эрх.

   Хоршооны гишүүний үүрэг:

  • Хоршооны үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, санхүү, эдийн засгийн болон хөрөнгийн байдал, жил, улирлын санхүүгийн тайлан, мэдээ, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөлийн шийдвэр, тэдгээрийн үйл ажиллагааны тайлан, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, гишүүдийн бүртгэлтэй танилцах;
  • Хоршооны үйл ажиллагаанд биечлэн оролцох, биечлэн оролцох боломжгүй бол бүх гишүүдийн хурлын материалтай урьдчилан танилцаж санал өгөх;
  • Бүх гишүүдийн хурал, тэргүүлэгчдийн болон хяналтын зөвлөл, зээлийн хороо, гүйцэтгэх захирлын гаргасан хууль ёсны шийдвэрийг биелүүлэх;
  • Хоршооны өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
  • Гишүүний бүртгэлд тусгагдсан мэдээллийн өөрчлөлтийг цаг тухайд нь хоршоонд мэдэгдэх;
  • Хууль дүрэмд заасан бусад үүрэг.

   Гишүүний хураамж – 500₮

  • Эрүүл хүнс хавдаргүй иргэн ТББ – 400₮
  • Гялс төгрөг ХЗХ – 10₮
  • Маягтын үнэ – 90₮