image

   Монгол даатгал ХХК нь 1934 онд байгуулагдаж Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 29 салбар нэгж, 670 төлөөлөгчөөрөө дамжуулан, Монгол улсын нийт иргэддээ даатгалын бүхий л төрлийн үйлчилгээг хүргэдэг даатгалын салбарын тэргүүлэгч компани юм.

   Бид Монгол даатгал ХХК-тай Хамтран ажиллах Санамж бичгийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгууллаа.

   Гишүүдийнхээ хадгаламжийн бүтээгдэхүүнд сайн дурын хадгаламжийн даатгалын үйлчилгээ, зээлийн барьцаалбарын даатгалын үйлчилгээ зэрэг даатгалын үйлчилгээгээр хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна.

   Ингэснээр гишүүдийнхээ мөнгөн хадгаламжийг эрсдэлгүй болгож буй анхны хадгаламж зээлийн хоршооны нэг боллоо.

   Монгол Даатгал ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу 11 хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгө буюу нийт 1.9 тэрбум төгрөгийн хадгаламжийг даатгуулаад байна.

www.mongoldaatgal.mn