image

           “ГрэйпСити Монгол” ХХК нь 2000 онд байгуулагдсан бөгөөд Монголын банк санхүүгийн байгууллагуудад програм хангамж боловсруулан, нийлүүлдэг дотоодын тэргүүлэгч байгууллага юм.

            Монголын 14 арилжааны банкны 11 нь “ГрэйпСити Монгол” ХХК-ны програм хангамжийг ашигладаг бөгөөд активын жигнэсэн үзүүлэлтээр харвал банкны програм хангамжийн дотоодын зах зээлийн 86.7% эзэлж байна. Мөн Бичил санхүүгийн 40 гаруй байгууллага програм хангамжийг ашиглаж байна.

            Бид “ГрэйпСити Монгол” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан банкинд ашигладаг програм хангамж бүхий системийг нэвтрүүлэн ажиллаж байна. Тус програм нь онлайн горимд ажилладаг тул өндөр хурдны интернетэд холбогдсон.

            Манай төлөөлөгчийн газрууд хоорондоо тус програмаар дамжуулан хурдан, шуурхай үйлчилгээг гишүүддээ хүргэж байна.

                                                                www.grapecity.mn