image

   Бид нийгмийн хариуцлагын хүрээнд Эрүүл хүнс,  хавдаргүй иргэн ТББ-тай хамтран ажиллаж байна. Тус нийгэмлэг нь гишүүдийнхээ эрүүл амьдрах, эрүүл хүнсний хэрэглээг хэвшүүлэх, хавдарт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гишүүддээ мэдээлэл өгөх, сургалт, сурталчилгаа хийх, органик хүнс үйлдвэрлэлийн судалгаа шинжилгээг дэмжих, хавдарт өвчин судлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих нийтлэг хүсэл зорилго,  эрх ашгийг илэрхийлсэн,  гишүүнчлэлтэй,  нийгэмд үйлчилдэг,  ашгийн бус байгууллага юм.

   Үйл ажиллагаа:

1. Амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монгол улсад нэвтрүүлэх төслийг санхүүжүүлэх;

2. Эрүүл хүнсний хэрэглээг сурталчлах.

   Эрүүл хүнс,  хавдаргүй иргэн нийгэмлэг, “Гялс төгрөг” ХЗХоршоо болон Хавдар судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал бөгөөд “Элэг Нэгт Монголчууд” ТББ-н тэргүүн Ж.Чинбүрэнтэй 2017.01.03-ны өдөр 3 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

   Тус гэрээний дагуу 2017, 2018 онуудад “Гялс төгрөг” ХЗХ-ны зээлийн хүүгийн орлогын хандиваар “Хавдар судлалын үндэсний төв”-н Элэг шилжүүлэн суулгах тасгийн нийт 21 эмч сувилагчийг мэргэжил дээшлүүлэхээр Солонгос, Энэтхэг, Япон улсуудад суралцуулаад байна.

   Дээрхи сургалтын хугацаанд ХСҮТ-ийн эмнэлгийн ажилчид өөрсдийн үүрэг чиглэлээр амжилттай сургалтанд хамрагдсан ба одоогоор ХСҮТ-д нийт 7 удаа элэгний хавдартай өвчтөнд “Амьд донороос элэг шилжүүлэн суулгах” мэс засал амжилттай хийгдэж, өвчтөнүүд ямар нэгэн хүндрэлгүйгээр эдгэж, хэвийн амьдралд орсон. 2019 онд Амьд донороос элэг шилжүүлэн суулгах 12 удаагийн мэс засал хийхээр төлөвлөн ажиллаж байна.