image

            “Ernst & Young” аудитын фирм нь дэлхийн 4 том аудитын фирмийн нэг бөгөөд Монгол Улсад 2001 оноос төлөөлөгчийн газраа байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа юм.

            Олон улсын нэр хүнд бүхий аудитын фирмийн онцлог нь олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдлөг болгон хараат бус аудит хийдэг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон Монголын томоохон арилжааны банкуудад үйлчилдэг.

            “Гялс төгрөг” ХЗХ нь “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр 3 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг байгууллаа.

            Тус гэрээний дагуу “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК нь 2017, 2018 онуудад Санхүүгийн зохицуулах хорооноос тавигдах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайлан, иж бүрэн Санхүүгийн хяналт баталгаажуулалт хийснээр  гишүүддээ тухай бүр үнэн зөв, баталгаат санхүүгийн тайланг хүргэж ажиллаа.

            Тус компаниар аудит хийлгэснээр хоршоо нь зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээ хэрхэн хангаж буйгаа гишүүддээ тухай бүр тайлагнах, үнэн зөв, баталгаат мэдээллийг хүргэж байх ач холбогдолтой юм.

www.ey.com