image

   “ЭмДиЭс ХаанЛекс” нь Монгол Улсын нэр хүнд бүхий томоохон хуулийн фирм.

   Тус фирмийн үйлчлүүлэгчид нь Төрийн байгууллага, төр болон хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж, oлон улсын байгууллагууд байдаг. Тухайлбал, НҮБ-ийн  хөгжлийн хөтөлбөр, Азийн Хөгжлийн Банк (АХБ), Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк, Хилийн чанд дахь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын корпораци (OPIC), Майкрософт Корпорац, ZTE Монгол, Хаан Банк, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын хөрөнгийн бирж зэрэг юм.

   “Гялс төгрөг” ХЗХ нь “ЭмДиЭс ХаанЛекс” хуулийн фирмтэй 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “Эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулан хамтран ажиллаж байна.

   Тус гэрээний дагуу хуулийн фирм нь хоршооны дүрэм, журам, гэрээ хэлцэл зэрэг бүх эрх зүйн баримт бичгийг боловсруулан, хоршооны баримт бичгүүдэд хууль, журамд нийцэж буй талаар хуулийн дүгнэлт гарган хамтран ажиллаж байна.

www.khanlex.mn